Би ажилдаа Sun-ийн кийбоорд хэрэглэдэг. Тэр кийбоорд хэдэн нэмэлт товчтой болоод тэр үү, далбагар том. Зарим товчийг дарах гэж арван хуруундаа сунгалтын дасгал хийсээр ядарчихдаг байлаа. Дараахь гарт ойр, дарахад хялбар товчны хослолыг хэрэглэж хэдэн хуруугаа амраав. Бас юникс төрлийн үс-ийн команд лайн дээр home, end, delete, backspace гэх мэт товчууд ажиллахгүй тохиолдол байдаг. Ийм үед доорхи командыг туршиж үзээрэй. Сурчихвал команд бичихэд амар шүү.
CTRL+a | Курсорыг мөрийн эхэнд шилжүүлнэ (Abc) | CTRL+e | Курсорыг мөрийн төгсгөлд шилжүүлнэ (End) | CTRL+b | Курсорыг зүүн тийш шилжүүлнэ (Back) | CTRL+f | Курсорыг баруун тийш шилжүүлнэ (Forward) | CTRL+p | Өмнө ажиллуулсан командаа гаргана (Previews) | CTRL+n | Дараагийн командыг гаргана (Next) | CTRL+h | Курсорын зүүн талын тэмдэгтийг арилгана | CTRL+d | Курсорын баруун талын тэмдэгтийг арилгана (Delete) | CTRL+w | Курсорын зүүн талын үгийг арилгана (Word) | ESC+d | Курсорын баруун талын үгийг арилгана | CTRL+k | Курсорын баруун талыг бүгдийг арилгана | CTRL+l | Дэлгэц цэвэрлэнэ (Clear) |
|
3 comments:
Chi danxgar keyboardniixoo zurgiig neg taviach xexe
Interesting topics could give you more visitors to your site. So Keep up the good work.
Hehe, Emacs-iin commanduud neg iimerhuu baidag sanagdaj baina.
Post a Comment